Боловсролын сайд П.Наранбаяр Засаг огцорсон өдөр хууль бус шийдвэр гаргажэээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оны 6 дугаар 03-ны өдөр огцорч бүх сайд нар дараагийн Засгийн газрыг томилогдтол сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг.
Энэ хугацаанд сайдын үүрэг гүйцэтгэгч ашиг сонирхлын зорилготой шийдвэр гаргажээ. Чоно борооноор гэдэг шиг төрийн сайдын хувьд ёс зүйгүй үйлдэл юм. Боловсролын сайд П.Наранбаяр 2025.6.5-ны өдөр Боловсролын сайдын тушаалаар Шинэ Монгол дээд сургуулийг ИХ СУРГУУЛЬ болгосон байна.
Дээд сургуулийн бүрэлдэхүүн сургуулийг бие даасан коллеж болгож 2025.6.7 нд тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл нэг сургуулийг 2 хувааж их сургууль, коллеж болгож 2 ангилалд хамруулан хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон.
Ангилал тогтоосон ажлын хэсгийн бүрэлдэхүүн журмын дагуу байгуулагдаагүй. Төлөөллийг хангаагүй. Шаардлага хангаагүй үзүүлэлттэй 7, 8 сургуулиудыг их сургууль болгосон шийдвэр гаргасан. Энэ дагуу шударга бус шийдвэр, ашиг сонирхлын зөрчилтэй илт хууль бус шийдвэр болсон гэж хувийн сургуулиуд гомдол гаргаж байгаа юм.
Мөн 2025.6.15-нд ангилал тогтоож нээлттэй зарлах хуулийн заалт хэрэгжүүлээгүй. Жинхэнэ эрэмбийг нээлттэй зарлаагүй. Элсэгчдээс чанарын талаар мэдээлэл нуусан. Сургалтын үнэлгээний босго шаардлага хангаагүй сургуулийн хөтөлбөрт тэтгэлэг олгосон байж болзошгүй байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0