Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

1 өдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээний хүрээнд орон нутаг дах харьяа төвүүдийн ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 6 аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдэд үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн албан хаагчдад 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж нийт 20 гаруй албан хаагчид хамрагдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд:
Салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн;
Ability expo арга хэмжээ;
Эрүүл мэндийн үзлэг, сэргээн засах үйлчилгээний зөвлөгөө мэдээлэл;
Протез, ортопед, тусгай хэрэгслийн зөвлөгөө, захиалга;
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн сонсгол;
ХБХХТ-ийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт;
Орон нутгийн ажил олгогчдод зориулсан сургалт, зөвлөгөө;
ХБХЭМБНХ-ын салбар комиссын хурал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0