Шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээний сан бүрдүүлэх ажлын хэсэг байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг үнэлэх үнэлгээний аргачлалуудыг тодорхойлох, аргачлалуудыг ашиглаж суурь судалгаа хийх, суурь судалгаанд үндэслэн үнэлгээний аргачлалуудын тохирц найдвартай байдлыг тодорхойлох, шинжлэх ухааны үндэслэлтэй Үнэлгээний сан бүрдүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа.
Тус ажлын хэсэгт МУБИС-ийн БСС-ийн ТХБТэнхим, АШУҮИС-ийн СС-ийн ББСТэнхим, Боловсрол судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудын эрдэмтэн, судлаач багш нар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Нийслэлийн 186 дугаар цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон бөгөөд Үндэсний хэмжээнд ашиглах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг үнэлэх үнэлгээний аргачлал, үнэлгээний сан бүрдүүлэх, үнэлгээний багыг чадавхжуулах зорилготой юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0