Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлье сургалт, нөлөөллийн ажил зохион байгууллаа

1 өдөр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас бага насны хүүхдүүдийг автозамын ослоор хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой зөрчилгүй оролцох, аюул ослоос сэрэмжлүүлэх, эцэг эх, хамаарал бүхий хүмүүс нөлөөлөгч байх түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хэрхэн ойлгож туслах талаар мэдлэг, ойлголт өгөх зорилгоор Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 7-8 дугаар ангийн сурагчдад ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ! сургалт, нөлөөллийн ажлыг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын хамт ээлжит сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 7-8 дугаар ангийн сурагчид зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо аюул осолгүй, зөв боловсон оролцох анхан шатны мэдлэг, ойлголттой болсон.
Мөн тус сургуульд суралцагч хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад сэтгэл зүйн болон амжилттай суралцахуйн зөвлөгөө харилцан яриаг хийлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0