Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа
Хуваалцах:
img

Өнөөдөр Монгол Улсын төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. Ингэснээр долоодугаар сарын 1-нээс дараах боломжууд бүрдлээ.

• Өндөр настны тэтгэврийн зөрүүг ойртуулж, нийт тэтгэвэр авагсдын тэтгэврийг 10% нэмэгдүүлэх

• Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх

• Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх

• Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, сүүлийн 6 сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгох

Монгол Улсын төсвийн орлого:

- 2023 оны эхний хагаст 1,1 их наядаар давж биелж

- цаашид 1,7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.

Төсвийн орлого давж биелэхэд нөлөөлсөн нүүрсний экспорт цаашид өсөлтөө алдахгүй.

2020 онд 4,6 хувиар агшаад байсан эдийн засаг эрчимтэй сэргэж, 2023 оны эхний хагаст 7,6 хувьд хүрч өссөнөөр ийнхүү иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн боломжийг бий болгож чадлаа.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img