Улаанбаатар-Бангкок чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна
Хуваалцах:

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ”Монголд зочлох жил -2023-2025” арга хэмжээний хүрээнд Агаарын тээврийг либералчлах бодлого хэрэгжиж 1 жилийн хугацаанд Улаанбаатар- Банкок чиглэлийн шууд нислэг хийх ба өнөөдөр хоёр дахь нислэгээ амжилттай хийлээ. Ингэснээр ШУУД-ХЯМД-ХҮРТЭЭМЖТЭЙ нислэг хийх боломж бүрдэж байна.
ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг хийхээр судалгааны түвшинд явж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0