Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана
Хуваалцах:

Хуваар ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2023.05.01/
10.00 цагт УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
10.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
Өчигдөр /2023.04.30/ АН ҮБХ-гоо хуралдуулсан. Улмаар намын дарга болон УИХ дахь АН-ын бүлэгт “АН-ын үнэт зүйлийн хүрээнд Үндсэн хуулийн асуудлаар өмнө нь баримталж ирсэн байрь, түүхэн шийдвэрүүдийг харгалзан бие даасан бодлого, санал гаргаж ажиллах”-ыг чиглэл болгосон. Эл шийдвэрээ өнөөдөр /2023.05.01/ бүлэгт танилцуулах аж.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0