АТГ: Шалгалтын явцад 14 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14, нийт 40 хэргийг мөрдөн шалгаж байна.
Ажлын хэсэг гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Мөн 139 объектыг нэгжиж, 368 удаа хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийн, гэрчээр 780 хүнээс мэдүүлэг авч, 820 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан, мөрдөн шалгаж байна. 32 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсныг АТГ мэдээллээ.
Мөрдөн шалгах явцад 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татав. Үүний 16 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 19 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Яллагдагчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 40, үүнд
Мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 14, иргэн 21 байгаа аж.
Хэргийг шалгах явцад 17 яллагдагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо найман яллагдагч цагдан хоригдож байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 34, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрвөн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 25 яллагдагчид авчээ.
Одоогоор мөрдөн шалгах явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүйг тогтоож, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 86 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын 3 талбай), 47 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 38 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0