Г.Занданшатар: Өнөөдөр бухимдал үүсгээд байгаа хуримтлагдсан асуудлын зоримог шийдлийг биднээс шаардаж байна

2 жил
Төрийн ордонд “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II шат эхэллээ. Энэ удаагийн санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс 800 гаруй иргэн оролцож саналаа хэлэлцэж, нэгтгэх юм. Зөвлөлдөх санал асуулгыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш олон ололт, амжилтад хүрсэн. Хүний эрх эрх чөлөө, ардчилсан нийгмийг цогцлоох, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, чөлөөт зах зээлийг төлөвшүүлэх зэрэг олон амжилтад хүрсэн. Гэхдээ ингэж урагшлахын хэрээр аж үйлдвэрлэлээ доройтуулж, үүний улмаас үнийн өсөлт нэмэгджээ. Өнөөдөр бухимдал үүсгээд байгаа хуримтлагдсан асуудлын зоримог шийдлийг биднээс шаардаж байна.
Шударга ёс, хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл ядуурал, нийгмийн хүртээмжтэй байдал зэрэг хуримтлагдсан асуудлуудад зоримог шийдлийг цаг үе биднээс шаардаж байна. Тиймээс Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна.
Төрийн сахилга хариуцлагыг сайжруулж, нэр хүндийг дээшлүүлэх асуудал бүх шатанд олон жил яригдаж, тодорхой шийдэл дэвшүүлж, арга хэмжээ авдаг хэдий ч үр дүн нь туйлын хангалтгүй байна. Нэн ялангуяа төрийн өндөр албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, авилгаас ангид байж, тэдгээрийн манлайлах үүргийг бий болгох нь чухлаар тавигдаж байна.
Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Гэсэн хэр нь сүүлийн 20 ж илд Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогынхоо нэг ам.доллар тутмын ердөө нэг центийг хойч үедээ хуримтлуулж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх Зөвлөлдөх уулзалтаар Та бүхэн энэхүү засаглах эрхээ эдлэх болно. Нэг ёсондоо монголын ард түмний их олонлогоос түүвэрлэсэн бага олонлог нь та бүхэн болж байна Төрийн үйл хэрэгт оролцох үйл явц зөвхөн энэ уулзалтаар, өнөөдөр маргаашаар хязгаарлагдах ёсгүй” гэлэ
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0