Дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэв
Хуваалцах:
img

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэлээ. Дээд шүүхэд Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцсэн байна. Ингээд Л.Гантөмөрийг АН-ын дарга хэмээн бүртгэжээ.

Одоогоор нийт шүүгчдийн хуралдаан дуусаагүй байгаа бөгөөд албан мэдээ удахгүй гарна. Мөн Ардчилсан намаас УДШ Л.Гантөмөрийг даргаар бүртгэсэнтэй холбогдуулан 18.00 цагт мэдээлэл хийх аж.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img