Согтуу жолоочид мөргүүлсэн цагдаа нас барлаа
Хуваалцах:

Баянзүрх дүүрэгт согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэн зам дээр ажиллаж байсан цагдаагийн ажилтанг мөргөсөн байна.
Тухайн цагдаа эмнэлэгт хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэсэн ч өчигдөр /2023.02.07/ нас баржээ. Талийгаач 40 настай, цагдаагийн албанд 21 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байжээ. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0