Монгол дахь Чехийн Элчин сайд бяцхан хүүгээ тэврэн гарч, үг хэлжээ
Хуваалцах:
img

Бүгд найрамдах Чех улсын үндэсний баяр аравдугаар сарын 28-нд тохиодог. Монгол Улс дахь Чехийн Элчин сайдын яамнаас үндэсний баяраа тэмдэглэх ёслолын үед Элчин сайд Жан Витопил бяцхан хүүгээ тэврэн гарч үг хэлжээ.

Баярын арга хэмжээнд оролцсон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Илейн Конкиевич энэ талаар “Чехийн үндэсний баяр зориулсан ёслолын үеэр Элчин сайд Жан Витопил хүүгээ тэврэн гарч мэндчилгээ дэвшүүлсэн нь аавуудад маш том үлгэр жишээ боллоо” хэмээн твиттер хуудаснаа жиргэж, Элчин сайдад баяр хүргэсэн байна.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img